card

Евроснаб

Просум Интернэйшнл ХХК нь хүнсний бүтээгдэхүүний түүхий эд, орц найрлагын тэргүүлэгч үйлдвэрүүдийн Төв Ази дахь гол түнш болох Евроснаб компаний Монгол улс дахь төлөөлөгч. Бид Монгол улсын үндэсний хүнсний үйлдвэрүүдэд чанарын өндөр стандартыг хангасан, өргөн сонголт бүхий түүхий эд, орц найрлагуудыг зах зээлийн өрсөлдөхүйц үнээр санал болгон ажиллаж байна.
Евроснаб вебсайт

Товч танилцуулга

Бид салбартаа тэргүүлэгч, сайн чанарын түүхий эд, орц найрлага үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчдэд зах зээлийн өрсөлдөхүйц үнэ, өргөн сонголттойгоор санал болгон ажиллаж байна. Мөн, бид үндэсний үйлдвэрүүдэд зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн гаргах, шинэ жор боловсруулах, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үнэ өртгийг багасгах тал дээр олон улсын хүнсний лабораториуд болон хүнсний технологчидтой хамтарч зөвлөгөө өгч үйлчилж байна. Бидний санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой хүнсний үйлдвэрлэлийн салбаруудыг дурдвал:

- Мах, махан бүтээгдэхүүн
- Сүү, сүүн бүтээгдэхүүн
- Талх, нарийн боов
- Амттан, снэк
- Шингэн хүнс
- Амьтны хоол
Товч танилцуулга

Хүсэлт илгээх