card

Holz House

Holz House нь байшингийн зураг төсөл боловсруулхаас эхлүүлээд амины орон сууц, байшингийн комплекс, зочид буудал болон үйлчилгээний зориулалттай наамал дүнзэн байшингийн угсрахад бэлэн хийцийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг. 20 гаруй жил салбартаа тасралтгүй ажиллаж, хөгжиж ирсэн Holz House өдгөө ОХУ-ын хамгийн том наамал дүнзэн байшингийн үйлдвэр болсон.

Товч танилцуулга

Анх 1998 онд байгуулагдсан Holz House наамал дүнзэн байшингийн үйлдвэр нь салбартаа тасралтгүй 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд ОХУ-ын Киров мужид орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 4 үйлдвэрийг байгуулсан. Өнөөдөр Holz House сард 10,000 куб. метр наамал дүнз үйлдвэрлэх хүчин чадалтай ба ОХУ-ын хамгийн том наамал дүнзэн байшингийн үйлдвэр болсон.
Товч танилцуулга

Технолог болон гэрчилгээ

Holz House үйлдвэр EWD, Weinig, Hundegger, Krusi, REX зэрэг салбартаа тэргүүлэгч мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Үйлдвэрлэл болон технологийн процессыг Австрийн "Holz Forschung" судалгааны нийгэмлэгээс баталгаажуулдаг ба 6 сар тутам нийгэмлэгийн мэргэжилтэн үйлдвэр дээр ирж техникийн аудит хийдэг. Үйлдвэрийн чанарын стандарт нь Европын EN 14080:2013 сертификатаар баталгаажсан.

Хүсэлт илгээх