card

KOMPAN

Просум Интернэйшнл ХХК нь дэлхийд салбартаа тэргүүлэгч Дани улсын хүүхдийн тоглоомын талбайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч KOMPAN-н Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. KOMPAN нь EN стандартад нийцсэн төрөл бүрийн загварын гадна талбайн тоглоом, бялдаржуулах төхөөрөмж үйлдвэрлэж олон улсад нийлүүлдэг.

Товч танилцуулга

Kompan нь сайн чанарын хүүхдийн тоглоомын талбайн тоног төхөөрөмж, гадна талбайн бялдаржуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг 50 жилийн түүхтэй дэлхийд тэргүүлэгч үйлдвэр. Бид хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд тоглох нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн авхаалж самбаа, оюун ухаан, нийтэч зан чанарт эерэгээр нөлөөлөх загвар бүхий тоглоомуудыг нарийн судалгаа, туршилтын үндсэн дээр бүтээдэг. Бид үйлдвэрлэл, технологийн дэвшилд тогтмол хөрөнгө оруулалт хийж үйлчлүүлэгчиддээ хамгийн шилдэг бүтээгдэхүүн нийлүүлэхийг ямагт зорьдог.
Товч танилцуулга
Corocord™

Corocord™

Хүүхдийн тоглоомын талбайн чимэг болсон олсон тоглоомыг зохион бүтээж, салбартаа 45 жил тэргүүлсэн Corocord™ нь KOMPAN үйлдвэрийн нэгэн хэсэг. 1971 онд Spacenet олсон бүтцийг боловсруулснаар төрөл бүрийн хэмжээ, хэлбэр дүрстэй олсон тоглоомуудыг бүтээх боломжтой болсон. Олсон тоглоомууд нь хүүхдийн хөгжилд олон талын ашиг тустай ба эрүүл агаарт удаан хугацаагаар уйдахгүй тоглоход нэн тохиромжтой. Өдгөө Corocord™ олсон тоглоомуудыг зөвхөн хүүхдийн тоглоомын талбайд ашиглахаас гадна олон төрлийн архитектурын бүтээлүүдэд ашиглаж олныг татах болсон.

Хүсэлт илгээх