Jungheinrich

Jungheinrich нь олон улсад найдвартай түнш хэмээн алдаршсан. Учир нь, Jungheinrich сайн чанарын агуулахын тоног төхөөрөмж, агуулахын дэвшилтэт шийдлүүд, үйл ажиллагаанд бодит үр өгөөж авчрах ололтуудыг харилцагчиддаа тогтмол санал болгодог.

Товч танилцуулга

Байгууллагын үр өгөөж нь үйл ажиллагааны зөв зохион байгуулалтаас шууд хамаардаг. Тэгвэл Jungheinrich анх байгуулагдсан цагаасаа эхлүүлэн дотоод логистикийн процесс бүрийн үр бүтээмжийг дээшлүүлэх тал дээр ажиллаж ирсэн. Бид харилцагчдийнхаа тасралтгүй үйл ажиллагааг хангах, урт хугацаанд үр өгөөжтэй ажиллах бүтээгдэхүүн, үйлчилгээ, системийн шийдлүүд санал болгодог.
Товч танилцуулга

Интралогистик

Бид интралогистик буюу агуулахын дотоод логистикийн бүх төрлийн бүтээгдэхүүн болон системийн шийдлүүд санал болгодог. Ачааны гар тэргэнцэрээс эхлээд бүрэн автомат бие даасан агуулахын шийдэл хүртэл олон түвшний бүтээгдэхүүн бий. Бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөний анализ, агуулахын төлөвлөлт, тоног төхөөрөмжийн сургалт, баталгаат засвар зэрэг цогц үйлчилгээ үзүүлж байна.

Jungheinrich Lithium-ion технологи

Jungheinrich нь агуулахын автомат тоног төхөөрөмждөө өөрсдийн үйлдвэрлэсэн Lithium-ion баттерей нэвтрүүлж байна. Lithium-ion технологи нь хар тугалган цэнэг хураагууртай харьцуулахад үр бүтээмж илүү өндөр, цэнэгээ хурдан авдаг, засвар үйлчилгээ шаардлаггүй, үйлчилгээний хугацаа удаан г.м. олон давуу талтай. Бид Lithium-ion баттерейдаа 5 жилийн баталгаа олгож байна.
Jungheinrich Lithium-ion технологи

Агуулахын тоног төхөөрөмж

Хүсэлт илгээх