card

MAGO

Просум Интернэйшнл ХХК нь салбартаа тэргүүлэгчдийн нэг Польш улсын дэлгүүрийн тавиур, кассны ширээ, агуулахын даацын тавиурын үйлдвэрлэгч MAGO-н Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. Бид жижиглэнгийн худалдаа, агуулахын тоноглолын салбарт дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Товч танилцуулга

MAGO нь дэлгүүрийн тавиур, хүнд даацын тавиур, кассын ширээгээр мэргэшсэн. Бид 28 жилийн турш үйлчлүүлэгчиддээ дэлгүүр, агуулахын талбайг зохион байгуулахад тусалж, хамгийн тохиромжтой шийдлүүдийг санал болгож байна. Өнөөдөр манай тавиурын системүүд нь хоол хүнс, эм, хувцас, спорт, цэцэрлэгжүүлэлт, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэт олон салбарт ашиглагдаж, томоохон олон улсын жижиглэн худалдааны сүлжээнүүдийн талархалыг хүлээсэн.
Товч танилцуулга
Бүтээгдэхүүн, шийдлүүд

Бүтээгдэхүүн, шийдлүүд

Манай гол бүтээгдэхүүн бол 50 мм ба 25 мм цоолбортой дэлгүүрийн тавиур, нэгдсэн дэлгүүрийн тавиур, өндөрт хадгалах тавиурын систем, орчин үеийн кассын ширээ юм.
Кассын ширээ нь дэлгүүрийн тавиур, агуулахын тавиурын системээс гадна манай бизнесийн чухал салбар юм. Манай шийдлүүд нь өндөр бат бөх чанар, маш сайн хийц, орчин үеийн дизайн, урт наслалтаараа алдартай. Манай саналд томоохон худалдааны талбай, DIY дэлгүүр, жижиг дэлгүүрт зориулсан төрөл бүрийн шийдлүүд багтсан болно.

Кассын ширээ

Аль ч хэмжээ, форматын дэлгүүрт тохирох кассын ширээнүүдийн өргөн сонголт. Манай кассын ширээнүүд нь зөвхөн дээд зэрэглэлийн түүхий эд ашиглаж хийгддэг ба өөрийн чанараараа бусдаас ялгардаг. Бид кассын ширээ тус бүрд өргөн хүрээний дагалдах хэрэгслийг мөн санал болгодог.
Кассын ширээ

Хүсэлт илгээх