Хүнс ǀ Prima
Просум Интернэйшнл ХХК нь ХБНГУ-ын тэргүүлэгч үйлдвэрүүдийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор. Бид эрүүл, чанартай, хэрэглэгчийн сэтгэлд бүрэн нийцэх хүнсний бүтээгдэхүүнийг Prima нэрийн доор хэрэглэгчиддээ хүргэж байна.
Albi GmbH
Салбартаа тэргүүлэгч, Германы сайн чанарын жүүс үйлдвэрлэгч albi. 90 жилийн түүхтэй albi жүүс нь дөнгөж шахсан мэт шинэхэн жимсний амттай байх ёстой гэж үздэг тул түүхийн эдийн чанарт маш сайн анхаарч, орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчидтэй түлхүү хамтарч ажилладаг.
Gerolsteiner Brunnen GmbH & Co. KG
Хүний эрүүл мэндэд нэн хэрэгтэй Кальци, Магни их хэмжээгээр агуулсан, Вулканайфель галт уул, Доломит чулууны гүнд орших Геролштайн ундарга нь дэлхийд ховорт тооцогддог. Тиймээс ч Gerolsteiner эрдэст ус нь Герман улсын хамгийн алдартай ба эрэлттэй эрдэст ус юм.
Teekanne GmbH & Co. KG
125 жилийн түүхтэй Германы алдарт Teekanne цайны үйлдвэр нь ямагт шинэлэг бүтээгдэхүүн боловсруулж, дэлхийн цайны зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулж ирсэн. Үүний тод жишээ нь хүн бүрийн өдөр тутамдаа хэрэглэж дадсан дүрдэг цайны уутыг анх 1949 онд Teekanne зохион бүтээсэн юм. Teekanne нь Герман улсын цайны зах зээл болон дэлхийн жимсний цайны зах зээл дээр тэргүүлэгч үйлдвэр.
Roestfein Kaffee GmbH
Анх 1908 онд Кнайп ламын жороор кофе боловсруулж эхэлсэн Германы Roestfein кофены үйлдвэр нь өдгөө патентлагдсан Wirbelschicht технологиор сайн чанарын кофе үйлдвэрлэж байна.
Hengstenberg GmbH & Co. KG
1876 онд анх байгууллагдсан ХБНГУ-ын Hengstenberg үйлдвэр нь олон айл өрхийн №1 сонголт байсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл үүсгэн байгуулагчийн гэр бүлийн эзэмшилд орших тус үйлдвэр нь зөвхөн дээд зэргийн түүхий эдийг үе дамжсан жороор боловсруулж уламжлалт амт, давтагдашгүй чанарыг хэрэглэгчиддээ тогтмол мэдрүүлдэг.
Bad Reichenhaller
Bad Reichenhaller AlpenSalz нь олон үеийн эзэгтэй нарын гал тогойнд зайлшгүй байсаар ирсэн чанарын хамгийн өндөр түвшний байгалийн давс юм. Эрүүл мэнддээ онцгой анхаарах болсон өнөө үед Альпын нуруунд 250 сая жилийн өмнө үүссэн байгалийн ууршсан давсыг хэрэглэх нь таны шилдэг сонголт байх болно. Та өөрийн хэрэгцээнд тохирох энгийн, йоджуулсан, фтортой, фолийн хүчилтэй давснуудаас сонголтоо хийгээрэй.
Ludwig Weinrich GmbH & Co. KG
4 дахь үедээ шоколадны үйлдвэрлэл эрхэлж байгаа, ХБНГУ-ын дээд зэргийн шоколад үйлдвэрлэгч Ludwig Weinrich. Ludwig Weinrich нь өндөр стандартыг хангасан түүхий эдийг гэрээт тариаланчдаас шудрага өрсөлдөөний зарчмаар худалдан авч, нарийн хяналтан доор үйлдвэртээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг. Тус үйлдвэрийн нэрийн хуудас болсон Weinrich’s 1895 шоколад нь танд 100% чанарыг мэдрүүлэх болно.