card

KAUP

KAUP тусгай зориулалтын гарнууд нь сэрээт ачигчийн олон үйлдэлт төхөөрөмж болгож өөрчилдөг. Хавчих, эргүүлэх г.м. ажлын олон төрлийн хүнд даалгварыг төвөггүй биелүүлэхэд танд тусална. KAUP үйлдвэр нь хамгийн олон төрлийн сэрээт ачигчийн тусгай гар үйлдвэрлэдэг.

Товч танилцуулга

1894 онд ХБНГУ-ын Лайдер хотод байгуулагдсан KAUP нь анх хөлөг онгоц болон далайн боомтын тоног төхөөрөмжийн засвар эрхэлдэг байсан. 1960 оны эхээр Отмар Кауп сэрээт ачигчийн тусгай зориулалтын гарны үйлдвэрлэлийг эхлүүлсэн. Өдгөө KAUP үйлдвэр салбартаа тэргүүлэгч болон хөгжсөн.
Товч танилцуулга
KAUP гарны тусламжтай боломжгүй зүйл үгүй

KAUP гарны тусламжтай боломжгүй зүйл үгүй

KAUP гарт хийж чадахгүй зүйл бараг үгүй. Бид харилцагч байгууллагын шаардлагад нийцсэн тусгай зориулалтын гарнуудыг тогтмол боловсруулж, зохион бүтээж, сайжруулж байдаг. Бидний салбартаа оруулсан хувь нэмэр их. Бид анх 8 поддон ачааг зэрэг өргөх Multi Pallet Handler гарыг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн 30 тн даацтай эргүүлэх гар зохион бүтээсэн нь ачааны вагоныг суллах үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Бидний хамгийн сүүлд боловсруулсан шийдэл бол Conveyer Belt Fork буюу туузан дамжуулагчтай сэрээ. KAUP үйлдвэр ирээдүйд ч гэсэн салбартаа сүүлийн үеийн шийдэл авчирч, харилцагчдынхаа өмнө тулгарсан асуудлыг шинэ соргог байдлаар шийдэх болно.

KAUP гарнууд

Хүсэлт илгээх