card

Schoeller Allibert

Schoeller Allibert нь 60 гаруй жил дахин ашиглагдах сав баглаа боодол (RTP) зохион бүтээж, хөгжүүлж, боловсруулж, үйлдвэрлэж ирсэн. Бид салбарын түлхүүр тоглогчид болох Schoeller, Wavin, Perstorp, Arca, Linpac, Allibert, Paxton, Stucki зэрэг үйлдвэрүүдийн нэгдэл болсон уламжлалт компани.

Товч танилцуулга

Дахин ашиглагдах хуванцар сав баглаа боодлын (RTP) тэргүүлэгч үйлдвэр Schoeller Allibert нь харилцагч байгууллагынхаа тээвэр болон сав баглаа боодлын зардлыг хэмнэхэд тусалдаг. Бид үйлдвэрийн туршлага, зах зээлийн мэдлэг, бүтээгдэхүүний инновацыг ашиглаж өөрийн харилцагчдын нийлүүлэлтийн гинжин хэлхээг (supply chain) сайжруулахыг хичээдэг. Бидний санал болгож байгаа RTP системууд бараа хүргэлтийн үйл ажиллагааг илүү түргэн шуурхай болгоод зогсохгүй таны бизнесын процессыг эерэгээр өөрчилж чадна гэдэгт бид итгэдэг.
Товч танилцуулга

Таны хэрэгцээг бид хангана

Бид үндсэн 7 сегментэд үйлчилдэг. Үүнд: газар тариалан, автомашины үйлдвэрлэл, хүнсний худалдаа ба үйлдвэрлэл, шингэн хүнс, жижиглэнгийн худалдаа, хүнд үйлдвэрлэл болон тусгай шийдлүүд.

Бид стандарт болон тусгай шийдлүүдийг дараах үндсэн бүтээгдэхүүнүүд дээр санал болгодог. Үүнд: том хэмжээтэй эвхэгддэг сав, жижиг хэмжээтэй эвхэгддэг сав, хатуу агуулахын сав, шингэн хүнсний авдар, давхарлах боломжтой хайрцаг, хувин, эвхэгддэг IBC, поддон болон тэргэнцэр.

Бид стандарт бүтээгдэхүүнүүдээс гадна таны үйл ажиллагаанд тусгайлан зориулсан шийдэл боловсруулах үйлчилгээ үзүүлдэг.

Манай сайн чанартай, удаан эдлэгээтэй бүтээгдэхүүнүүд нь таны үйл ажиллагааны үр бүтээмжийг дээшлүүлж, ашигт ажиллагааг сайжруулж, тээвэрлэлтийн зардлыг багасгаж, хог хаягдалгүй "ногоон байгууллага" болход тусална.

360º буюу бүтэн циклийн шийдлүүд

Бид сав баглаа боодлын шийдэл боловсруулалт дээр мэргэшсэн. Гэхдээ зөвхөн сав баглаа боодлоос гадна бид таны барааны хөдөлгөөний үет шат бүрийг дүгнэж 360 градус буюу бүтэн циклийн шийдлүүд санал болгодог. Таны үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр авчрах сайжруулалтууд санал болгож, зөвлөгөө өгөхөд бэлэн байна.
360º буюу бүтэн циклийн шийдлүүд

Хуванцар хайрцаг

Хүсэлт илгээх