card

Craemer

Craemer нь сайн чанарын хуванцар поддон, бүтээгдэхүүн хадгалах болон тээвэрлэхэд ашиглагдах төрөл бүрийн хуванцар сав үйлдвэрлэдэг салбартаа тэргүүлэгч үйлдвэр юм. Craemer үйлдвэр бүтээгдэхүүний үнэ цэн бүтээгдэхүүний чанарт оршдогт бүрэн итгэдэг.

Товч танилцуулга

Craemer нь шинэлэг шийдэл боловсруулдаг, урт хугацааны үнэ цэн авчирдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон улсад танигдсан гэр бүлийн эзэмшлийн компани. 100 гаруй жилийн түүхтэй ХБНГУ-ын Craemer үйлдвэр нь тасралтгүй өөрсдийгөө хөгжүүлж, ирээдүйг харсан хөрөнгө оруулалтууд хийсээр ирсэн. Энэхүү холыг харсан бодлого нь Craemer үйлдвэрийг олон улсад салбартаа тэргүүлэгчдийн нэг болгосон.
Товч танилцуулга
Бүх салбарт ашиглагдах дээд зэргийн чанартай хуванцар бүтээгдэхүүнүүд

Бүх салбарт ашиглагдах дээд зэргийн чанартай хуванцар бүтээгдэхүүнүүд

Craemer үйлдвэр нь хуванцар поддоны дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд хадгалах, тээвэрлэх савны Европын зах зээл дээрх тэргүүлэгчдийн нэг. Хүнс, эмийн үйлдвэрт зориулсан поддон, загас, махны үйлдвэрт зориулсан сав зэрэг дээд зэргийн чанарыг шаардсан, хүний эрүүл мэнд, аюүлгүй байдалд нөлөөтэй бүхий л салбарт Craemer-н хуванцар бүтээгдэхүүнийг сонгодог. Учир нь олон арван жилийн туршлагыг хуулбарлах нь тийм ч хялбар зүйл биш юм.

Хуванцар поддонууд

Хүсэлт илгээх