card

Сурталчилгаа ǀ Promomax

Просум Интернэйшнл ХХК нь олон улсын зах зээлд тэргүүлэгч сурталчилгаа, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. Бид ХБНГУ-ын Senator, UMA, Lanybook, Швейцарь улсын Prodir, SIGG зэрэг үйлдвэрүүдийн сайн чанарын бал, үзэг, тэмдэглийн дэвтэр, аяга болон бусад бүтээгдэхүүнийг харилцагчиддаа тогтмол санал болгож, мэргэжлийн зөвлөгөө өгч байна.

Prodir - Pagani Pens SA

Сурталчилгааны хуванцар балны олон улсын зах зээл дээр тэргүүлэгч - Prodir. Дэлхийн аль ч улсад очсон Швейцарь улсад үйлдвэрлэсэн Prodir бал хаа нэгтээ тааралдах нь элбэг. Таны гадаад түнш байгууллагынхаа логотой хуванцар бал дурсгахад тэр бал нь Prodir үйлдвэрийн байх магадлал маш өндөр.

Senator GmbH & Co. KG

Senator нь Европын тэргүүлэгч сурталчилгааны үйлдвэрлэгч. Герман улсад үйлдвэрлэсэн 3 бал тутмын 1-ийг Senator үйлдвэрлэдэг. Загвар, материал, өнгө, хэвлэлийн өргөн сонголттой сайн чанарын бал, үзэг, аяга нь таны сурталчилгааг олон жилийн туршид үр дүнтэй түгээнэ.

uma Schreibgeraete Ullmann GmbH

Гэр бүлийн эзэмшилд орших UMA нь Германы салбартаа тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг. Жилд 80 гаруй сая бал үйлдвэрлэдэг тус үйлдвэр нь олон улсын зах зээлд бүтээгдэхүүний чанараар танигдаж, чамин хийцээр үнлэгдэх болсон.

Lanybook GmbH

ХБНГУ-ын Вормз хотын Lanybook нь хүн бүрийн онцлогод нийцсэн дээд зэргийн тэмдэглэлийн дэвтэр үйлдвэрлэдэг. Lanybook дэвтэр бүр гоёмсог, шинэлэг бас чанартай. Александр Квел-ийн 2009 үүсгэн байгуулсан Lanybook нь 10 жилийн хугацаанд дэлхийн хамгийн нэр хүндтэй дээд зэргийн дэвтэрний брэнд болон хөгжсөн.

SIGG Switzerland AG

110 гаруй жилийн түүхтэй Швейцарийн SIGG үйлдвэрийн хөнгөн цагаан усны савыг мэдэхгүй хүн цөөхөн. 1993 онд АНУ-ын алдарт MoMA (Орчин үеийн урлагийн музей) SIGG Traveller усны савыг загвар, технологийн ховор бүтээл хэмээн үнэлж алдарт уран бүтээлүүдийн хамт хадгалсан.

XD Design

XD Design нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг Нидерландын компани. 30 гаруй жилийн түүхтэй XD нь орчин үеийн загварыг өдөр тутамд тулгардаг асуудлын шийдэлтэй уялдуулдаг онцлогтой.

Хүсэлт илгээх