card

Wanzl

ХБНГУ-ын Wanzl нь бараа бүтээгдэхүүн тээвэрлэх тэргэнцэрийн тэргүүлэгч үйлдвэр. 70 гаруй жилийн түүхтэй тус үйлдвэр нь анх дэлгүүрийн тэргэнцэрийг зохион бүтээж өөртөө үйлчлэх худалдааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Өдгөө үндсэн зургаан чиглэлд үйл ажиллагаа явуулж салбарын чиг хандлагыг тодорхойлж байна.

Товч танилцуулга

Анх 1947 онд байгуулагдсан гэр бүлийн эзэмшлийн Wanzl нь 3 дахь үеийн удирдлага доор нийт 4,500 ажилчдын хамт үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн 9 улсад 13 үйлдвэртэй тус компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үндсэн 6 чиглэлд хувааж ангилдаг. Үүнд:

1. Жижиглэнгийн худалдааны систем,
2. Дэлгүүрийн шийдлүүд,
3. Орц, гарцын шийдлүүд,
4. Зочид буудлын тоноглол,
5. Тээвэр, түгээлт, агуулах, үйлдвэрийн шийдлүүд,
6. Нисэх буудлын тэрэг, тэргэнцэр.

Wanzl үйлдвэрийн тэрэг, тэргэнцэр олон улсын зах зээлийн 50-с дээш хувийг эзэлдэг. Tesco, Carrefour, Metro, Edeka, REWE, Lidl, Aldi, Auchan, Metro, Ikea, Amazon зэрэг томоохон худалдааны байгууллагууд бүгд Wanzl-ийн үнэнч харилцагчид.
Товч танилцуулга


Бараа тээвэрлэх/хадгалахад зориулсан бүтээгдэхүүнүүд

Хүсэлт илгээх