card

siffron

Просум Интернэйшнл ХХК нь дэлхийд тэргүүлэгч жижиглэнгийн худалдааны шийдэл боловсруулагч АНУ-ын siffron үйлдвэрийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. Жижиглэнгийн худалдаа эрхлэгчид болон үйлдвэрлэгчид жижиглэнгийн худалдааны өнөөгийн сорилтод шийдэл хайхдаа siffron-д хандаж байна. Үүнд худалдааны орон зайг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний эргэлт, брэндийг таниулахаас эхлээд хулгай, эвдрэл, хөдөлмөрийн зардлыг бууруулах зэрэг бүх зүйл багтана. siffron-ийн зорилго нь үйлчлүүлэгчдэдээ борлуулалт, ашгийн хэмжээг нэмэгдүүлэхэд туслах төгс шийдлийг тодорхойлж хэрэгжүүлэх явдал юм.

Товч танилцуулга

2017 онд үүсгэн байгуулагдсан siffron нь Southern Imperial болон FFR Merchandising гэсэн хоёр салбарын тэргүүлэгчдийг нэгтгэснээр байгуулагдсан. Хоёр компанийн шилдэг туршлагыг нэгтгэснээр siffron нь хэрэглэгчдэдээ:
- Жижиглэнгийн салбарт хуримтлуулсан 100 гаруй жилийн туршлага
- АНУ-ын Illinois муж дахь үйлдвэрүүд, БНХАУ-ын Шиамэнь, Шанхай, Хонг Конг дахь үйлдвэрүүдийн өндөр хүчин чадал
- 6000 гаруй шийдлүүдийн өргөн сонголт
- Тусгай захиалгын шийдлийн боловсруулалт дээр ажиллах дизайнер, инженерүүдийн баг
- Дэлхийн жишигт нийцсэн шийдэл, үнэ цэнийг хэрэглэгчиддээ хүргэх амлалт
Товч танилцуулга
siffron NEXT 2.0

siffron NEXT 2.0

NEXT 2.0 худалдааны тавиурын тусламжтайгаар олон төрлийн бүтээгдэхүүнийг эмх цэгцтэй өрөх боломжтой.

NEXT™ 2.0 тавиурууд нь бүтээгдэхүүн бүрийг тавиурын урд талд жигд байрлуулж, түлхэж, бүтээгдэхүүн бүрийг харагдахуйц, хэрэглэгчдэд үзэмжтэй болгодог. Энэ нь мөн дэлгүүрийн тавиурыг үе үе дүүргэх хэрэгцээг багасгаж, жижиглэн худалдаалагчдын хөдөлмөрийн зардлыг хэмнэдэг.

NEXT 2.0™ худалдааны тавиурууд нь худалдааны орон зайг нягтаршуулж, ердийн дэлгүүрийн тавиурын нүүрний хэмжээг 20%-иар өсгөх боломжийг олгодог.

Хүсэлт илгээх