card

A-SAFE

Бид патентлагдсан загварын дагуу чанарын өндөр зэргийн материал, дэвшилтэт технологи ашиглан дэлхийд тэргүүлэх тусгаарлагч хаалтууд үйлдвэрлэдэг. Бидний санал болгож байгаа шийдлүүд нь Memaplex™ технологи дээр суурилсан байдаг.

Товч танилцуулга

A-SAFE үйлдвэрийн түүх нь зогсолтгүй дэвшил, тууштай байдлыг харуулсан түүх юм. Бид полимер материалыг 1980-д оноос хойш боловсруулж ирсэн ба энэхүү хугацаанд салбартаа тэргүүлэх мэдлэг, туршлагыг олж авсан. Өдгөө бид 6 тивийн 40 гаруй улсад үйл ажиллагаагаа эрхэлж байна. Бидний бүтээгдэхүүнийг салбар харгалзахгүй ашигладаг. Манай үнэнч харилцагчдын эгнээнд дэлхийн томоохон корпорациуд, тэр дундаа Coca-Cola, DHL, Toyota, Jaguar Land Rover, IBM, багтдаг. Бид бүтээгдэхүүний чанарыг бүрэн хянах үүднээс үйлдвэрлэлээ Англи улсад хадгалж үлдсэн цөөн үйлдвэрүүдийн нэг.
Товч танилцуулга

Шинжлэх ухаанаар баталгаажсан аюулгүй байдал

MEMAPLEX ™ - Манай инновацийн төвийн дэлхийн тэргүүлэх эрдэмтэд боловсруулсан материал. Бид тус материалыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар полимерүүдийн молекулын бүтцийг сунгаж, микро түвшинд чиглүүлж бүтээсэн.

Патентлагдсан 3 үет холболтын систем - Манай патентлагдсан энерги шингээх систем нь доргилтын хүчийг 3 үе шаттай саармагжуулдаг: доргилтын хүчийг шингээж, тусгаарлагч хаалтаар дамжуулж, ялгарсан энергийг бэхэлгээнд нөлөөлөхгүйгээр жигд хувиарладаг. Ингэснээр тусгаарлагч хаалт нь бэхлэгдсэн газараа салах, суурь шалыг эвдэх, мөргөсөн төхөөрөмжийг гэмтээх зэрэг эрсдлийг багасгана.

Цахилгаан аргаар бүрсэн суурь хавтан - Цайр ба электрофоретик бүрхүүл нь суурь хавтанг хагаралт болон зэврэлтээс урьдчилан сэргийлэх сайн хамгаалалт болдог. Харин манай суурийн бэхэлгээ нь ямар ч төрлийн шаланд тохирно.

Бүрэн модульчлал - Бүрэн уян хатан, модульчлагдсан систем нь барилга байгууламж өөрчлөгдөхөд тусгаарлагч хаалтыг хэрэгцээний дагуу илүү зардал гаргахгүй өөрчлөх боломжийг олгодог.

Патентлагдсан холболтын систем

Ердийн тусгаарлагч хаалтын хамгийн эмзэг хэсэг нь холбоос байдаг. Тэгвэл бид холболтыг бат бөх чанарыг дээшлүүлэхэд ашигласан. Бид хаалтыг бэхэлсэн шал, суурийг гэмтээхгүйн тулд цохилтын хүчийг 3 үе шаттай саармагжуулах систем боловсруулсан. Энэ нь таны үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаад зогсохгүй засвар үйлчилгээний зардлыг хэмнэхэд тусална.
Патентлагдсан холболтын систем

Хүсэлт илгээх