Хүнс ǀ Prima
Просум Интернэйшнл ХХК нь ХБНГУ болон Итали улсын тэргүүлэгч үйлдвэрүүдийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор. Бид эрүүл, чанартай, хэрэглэгчийн сэтгэлд бүрэн нийцэх хүнсний бүтээгдэхүүнийг Prima нэрийн доор хэрэглэгчиддээ хүргэж байна.
Ludwig Weinrich GmbH & Co. KG
4 дахь үедээ шоколадны үйлдвэрлэл эрхэлж байгаа, ХБНГУ-ын дээд зэргийн шоколад үйлдвэрлэгч Ludwig Weinrich. Ludwig Weinrich нь өндөр стандартыг хангасан түүхий эдийг гэрээт тариаланчдаас шудрага өрсөлдөөний зарчмаар худалдан авч, нарийн хяналтан доор үйлдвэртээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг. Тус үйлдвэрийн нэрийн хуудас болсон Weinrich’s 1895 шоколад нь танд 100% чанарыг мэдрүүлэх болно.
Bad Reichenhaller
Bad Reichenhaller AlpenSalz нь олон үеийн эзэгтэй нарын гал тогойнд зайлшгүй байсаар ирсэн чанарын хамгийн өндөр түвшний байгалийн давс юм. Эрүүл мэнддээ онцгой анхаарах болсон өнөө үед Альпын нуруунд 250 сая жилийн өмнө үүссэн байгалийн ууршсан давсыг хэрэглэх нь таны шилдэг сонголт байх болно. Та өөрийн хэрэгцээнд тохирох энгийн, йоджуулсан, фтортой, фолийн хүчилтэй давснуудаас сонголтоо хийгээрэй.
Teekanne GmbH & Co. KG
125 жилийн түүхтэй Германы алдарт Teekanne цайны үйлдвэр нь ямагт шинэлэг бүтээгдэхүүн боловсруулж, дэлхийн цайны зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулж ирсэн. Үүний тод жишээ нь хүн бүрийн өдөр тутамдаа хэрэглэж дадсан дүрдэг цайны уутыг анх 1949 онд Teekanne зохион бүтээсэн юм. Teekanne нь Герман улсын цайны зах зээл болон дэлхийн жимсний цайны зах зээл дээр тэргүүлэгч үйлдвэр.
Roestfein Kaffee GmbH
Анх 1908 онд Кнайп ламын жороор кофе боловсруулж эхэлсэн Германы Roestfein кофены үйлдвэр нь өдгөө патентлагдсан Wirbelschicht технологиор сайн чанарын кофе үйлдвэрлэж байна.
HAHNE Muehlenwerke
170 гаруй жилийн түүхтэй ХБНГУ-ын HAHNE үйлдвэр нь жижиг тээрэмнээс үйл ажиллагаагаа эхэлж Европын хамгийн том үр тариа нийлүүлэгчдийн эгнээнд орсон. Өдгөө олон жилийн туршлага дээр суурилсан олон төрлийн үр тарианаас гаргаж авсан бүтээгдэхүүнүүдийг дэлхий даяар нийлүүлж байна. HAHNE бүтээгдэхүүнүүддээ хамгийн өндөр чанарын стандартыг тогтоохоос гадна түүхий эд нийлүүлэгчдийг нарийн шалгуурын дагуу сонгодог. HAHNE химийн бордоо болон шавьж устгагчаас бүрэн татгалзсан тул та бүтээгдэхүүний чанарт эргэлзэхгүй байж болно.
Zuegg S.p.A.
Zuegg нь 1890 оноос хойш жимсний чанамал, жүүс болон бусад жимстэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн, Европын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм. Италийн уламжлалт жорыг орчин үеийн технологитой хослуулан, хамгийн шинэхэн, чанартай жимс жимсгэнэ ашиглан бүтээгдэхүүнээ бүтээдэг. Zuegg-ийн бүх бүтээгдэхүүн нь байгалийн жинхэнэ амт, эрүүл орц найрлагаараа онцгой бөгөөд гэр бүлийн тань өдөр тутмын хэрэглээнд төгс тохирно.