Continental Industry
ХБНГУ-ын алдарт Continental дугуйны үйлдвэр нь бараа материал тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглагдах техникийн олон төрлийн дугуйг санал болгодог. Бид үйлчлүүлэгчийнхаа хэрэгцээнд бүрэн нийцсэн цогц шийдлийг тогтмол боловсруулж байна.Товч танилцуулга
145 гаруй жилийн туршлагатай, дэлхий даяар бүтээгдэхүүний хөгжүүлэлт, үйлдвэрлэл эрхэлдэг Continental дугуйны үйлдвэр нь зүй ёсоор салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг. Бид уралдааны машинаас эхлээд хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хүнд техник хүртэл бүх төрлийн хэрэгцээ, зориулалтад нийцэх сайн чанарын дугуйг үйлдвэрлэдэг.

Цул дугуй
Цул дугуй нь хүнд нөхцөлд ажилладаг удаан хурдтай техник болон эвдрэл гэмтэлийн эрсдэл өндөртэй нөхцөлд ажилладаг чиргүүлд тохиромжтой. Цул дугуй нь маш тогтвортой, хатгалтад тэсвэртэй ба үйлчилгээ шаардахгүй. Даац өндөртэй бас хэмнэлттэй. Цул дугуй нь сэрээт ачигч, онгоцны буудалд ажиллах техник, хүнд даацын машин механизм, үйлдвэрийн техник зэрэгт нэн тохиромжтой.Аж үйлдвэрийн хийн дугуй
Тусгай зориулалтын хийн дугуй нь бүх төрлийн гадаргуу дээр хүн болон бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд аюулгүй, ая тухтай үйл ажиллагааг хангадаг. Дугуй нь явах болон замтай барьцалдах чанар сайн тул сэрээт ачигч, үйлдвэр дотор ажиллах чиргүүл, аж үйлдвэрт ашиглах трактор, онгоцны буудлын техник болон хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд нэн тохиромжтой.
