Palfinger
Palfinger ачааны лифт нь таны хөдөлмөрийг хөнгөвчилж, машины бүхээгт ачаа ачиж буулгах явцыг хурдасгана. 50 гаруй жилийн туршлагатай салбартаа тэргүүлэгч Palfinger үйлдвэр нь 500кг-с 4 тн хүртэл даацтай 40 төрлийн ачааны лифтны сонголтыг танд олгож байна.Товч танилцуулга
Анх 1932 онд байгууллагдсан Palfinger үйлдвэр нь үргэлж шинэлэг, найдвартай, үр өгөөж өндөртэй өргөх шийдлүүдийг зах зээлд танилцуулсаар ирсэн. Palfinger өргөгчийг төрөл бүрийн ачааны машин, хүнд техник, усан онгоц, суурин машинд суурьлуулсан байдаг. Австри улсын Salzburg хотод төвтэй тус групп нь дэлхий даяар нийт 30 үйлдвэртэй.
