AHT Cooling Systems
1983 оноос хойш AHT жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн өмнө тулгарсан хүнсний бүтээгдэхүүнийг хөргөх эсвэл хөлдөөх асуудлуудыг хамгийн хялбар аргаар шийдсээр ирсэн.Товч танилцуулга
AHT нь жижиглэнгийн худалдаанд зориулсан шууд залгаж ашиглах хөргүүрийн болон хөлдөөгчийн тэргүүлэгч үйлдвэр. AHT үйлдвэрийн системийн шийдлүүд нь дэлхийд тэргүүлэгч супермаркетууд, хүнсний салбарын томоохон аж ахуй нэгжүүдийн №1 сонголт болсон.Үйлдвэрлэлийн үндсэн дөрвөн зарчим нь:
1. Тогтвортой байдал
2. Эрчим хүчний хэмнэлт
3. Инноваци
4. Хэрэглэгчийн ашиг
Чанар ба байгаль орчин ээлтэй байдал
AHT нь өдөр тутамдаа байгаль орчны хамгаалах бодлого хэрэгжүүлж, тогтвортой хөгжилд анхаарч ажилладаг. Бид харилцагчдын тавьсан шаардлагыг давуулж биелүүлэхийн сацуу зөвхөн өндөр стандартыг хангасан бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлдэг. Манай үйлдвэрийн чанарын бодлого, стандарт:- ISO 9001 (чанарын удирдлагын тогтолцоо);
- ISO 14001 (байгаль орчны удирдлагын тогтолцоо);
- Байгалийн нөөцөд хэмнэлттэй үйлдвэрлэлийн процессууд
- Байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлэх бүтээгдэхүүнүүд