KAUP гарны тусламжтай боломжгүй зүйл үгүй
KAUP гарт хийж чадахгүй зүйл бараг үгүй. Бид харилцагч байгууллагын шаардлагад нийцсэн тусгай зориулалтын гарнуудыг тогтмол боловсруулж, зохион бүтээж, сайжруулж байдаг. Бидний салбартаа оруулсан хувь нэмэр их. Бид анх 8 поддон ачааг зэрэг өргөх Multi Pallet Handler гарыг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн 30 тн даацтай эргүүлэх гар зохион бүтээсэн нь ачааны вагоныг суллах үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Бидний хамгийн сүүлд боловсруулсан шийдэл бол Conveyer Belt Fork буюу туузан дамжуулагчтай сэрээ. KAUP үйлдвэр ирээдүйд ч гэсэн салбартаа сүүлийн үеийн шийдэл авчирч, харилцагчдынхаа өмнө тулгарсан асуудлыг шинэ соргог байдлаар шийдэх болно.