Түр хүлээнэ үү
card

Panasonic Cold Chain

Анх 1994 онд байгуулагдсан Panasonic Appliances Cold Chain (Dalian) Co., Ltd. нь жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хөргүүр, хөлдөөгчийн хэрэгцээг шийдэх дэвшилтэт систем үйлдвэрлэгч. Panasonic Cold Chain 20 гаруй улсад амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд харилцагч байгууллагуудаа тогтмол дэмжиж ажилладаг.

Үр өгөөжийг дээшлүүлэх технологи

Жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн цахилгааны нийт зардлын томоохон хувийг хөлдөөгч, хөргөгчийн хэрэглээ эзэлдэг. Хөлдөөгч, хөргөгч нь нэг талаар хүнсний аюулгүй байдлыг хангах, нөгөө талаар үйлчилгээний ая тухтай орчинг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Panasonic Cold Chain нь өөрсдийн "Double Air Curtain", "New Temperature Maintenance System", LED гэрэлтүүлэг зэрэг технологийн тусламжтай цахилгаан зарцуулалтыг бууруулах, температурын горимыг тогтмол барих шинэлэг шийдлүүд боловсруулж жижиглэн худалдаа эрхлэгчдэд санал болгодог.

Хүсэлт илгээх