card

Лебер Групп

Просум Интернэйшнл ХХК нь ОХУ-ын хүүхдийн талбайн тоглоом болон тоног төхөөрөмжийн тэргүүлэх үйлдвэр Лебер Группын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. Бид Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын тоглоомын талбайг олон улсын стандартад хүргэх зорилготой тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Лебер Группын тоглоом нь бидний амьдран буй орчин, уур амьсгалын нөхцөлд илүү тохирох бөгөөд хүүхдийн сэтгэн бодох чадвар, бие бялдарын хөгжил, нийтэч сэтгэлгээг дээшлүүлэхэд нэн ач тустай.

Товч танилцуулга

Лебер Групп нь 2010 оноос эхлэн хүүхдийн тоглоомын талбайн тоног төхөөрөмжийг чанарын өндөр стандартын дагуу үйлдвэрлэж ирсэн. Бидний үйлдвэр, агуулахын цогцолбор Москва болон Санкт-Петербург хотуудад байрладаг. Бид ОХУ-д 2000 гаруй харилцагч байгууллагуудын төсөл дээр амжилттай хамтарч ажилласан туршлагатай. Бид тоглоомуудаа ГОСТ стандартын дагуу үйлдвэрлэж, суурьлуулж, борлуулалтын дараах мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байна. Лебер Групп нь дан ганц тоглоом гэлтгүй хүүхдийн тоглоомын талбайн цогц шийдлүүд, гадна тохижилтын эд хогшилууд, төрөл бүрийн гадна спортын талбайн, бялдаржуулах тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлдэг.
Товч танилцуулга
ГОСТ чанарын стандарт

ГОСТ чанарын стандарт

Лебер Группын бүтээгдэхүүн бүр тохирлын гэрчилгээтэй. Бүтээгдэхүүний загвар, ашигласан материал, эд анги бүр нь нарийн хянагдаж хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр түвшинд хангадаг.
• ГОСТ Р 52167-2012
• ГОСТ Р 52168-2012
• ГОСТ Р 52169-2012
• ГОСТ Р 52299-2013
• ГОСТ Р 52300-2013
• ГОСТ Р 53102-2008
• ГОСТ Р ЕН 1177-2006
• ГОСТ Р 54847-2011
• ГОСТ Р 55872-2013

3D загварчлал

Бид харилцагч байгууллагууддаа гадна талбайн загвар, тоног төхөөрөмжийн сонголт хийхэд зөвлөгөө өгч, 3D модель боловсруулж тусалдаг. Манай харилцагчид 3D загварчлалыг гадна талбайн зөв зохион байгуулалт боловсруулахад, төлөвлөсөн талбайн хэмжээнд тохирсон тоглоом сонгох, төслийн танилцуулах материалд тусгах зэргээр ашигладаг.
3D загварчлал

Хүсэлт илгээх