ITAB

ITAB үйлдвэр нь салбарын олон жилийн туршлага, шинэлэг бүтээгдэхүүнээрээ үйлчлүүлэгчдэд тав тухыг дээд зэргээр мэдрүүлэх, ажилчдын үр бүтээмжийг дээшлүүлэхэд туслах худалдааны орчин бий болгохыг зорьдог.

Товч танилцуулга

ITAB нь дэлгүүрийн концепт, касс, гэрэлтүүлэг, тавилга болон тоноглолын Европын тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг. Бид өдөр бүр дэлгүүрийн шинэлэг концепт, брэнд үүсгэх орчинг боловсруулж, дэлгүүр болон эмийн сангийн үйл ажиллагааны үр бүтээмжийг дээшлүүлэх зураг төсөл хийж гүйцэтгэж байна. Мөн, бид дэлгүүрийн формат бүрд тохирсон орц-гарцын шийдлүүдийг санал болгодог. Бидний санал болгож байгаа бүтээгдэхүүнүүд нь үйлчлүүлэгчид тань тав тухыг мэдрүүлэхийн зэрэгцээ түргэн шуурхай үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх болно.
Товч танилцуулга

Борлуулалтыг өсгөх дэлгүүрийн концепт

Бид дэлгүүрийн концепт боловсруулахдаа үйлчлүүлэгчтэй нягт холбоотой ажилладаг. Үйлчлүүлэгчийн санал бодолоо тусгаж, шинэ санааг туршдаг. Бид концептыг бодитоор хэрэгжүүлэхийн өмнө 3D дэлгүүр хийж түүгээр зочилж түүнтэй танилцдаг. Олон жилийн туршлага нь амжилтанд хүргэх ажлын шат алхамуудыг тодорхой болгож өгсөн байдаг. Бид төслийн хэрэгжилтийг дизайн боловсруулалтаас эцсийн угсралт хүртэл хянаж ажилладаг.

Танд ойр

Бид олон улсад үйл ажиллагаа явуулахдаа аль болох үйлчлүүлэгчийн дэргэд байхыг хичээдэг. Шинэлэг, ирээдүйг харсан шийдлүүдийг тухайн зах зээлийн онцлогт тааруулан боловсруулж, асуудлыг сониуч зангаар шийдхийг эрхэмлэдэг. Бидний үйлдвэрийн хүчин чадал таны тавьсан аюулгүй байдал, хэрэглээ болон дизайны шаардлагыг бүрэн хангана. Харин бидний санал болгох үнэ өрсөлдөхүйц байна. Нийт 20 үйлдвэртэй ITAB нь худалдааны хамгийн дээд зэргийн орчин бүрдүүлэхийг зорьдог. Тиймээс ч бид үйлдвэрлэлийн шат болгоныг өөрсдөө хянаж, таны хүсэлд бүрэн нийцэх шийдлийг эрэлхийлдэг.
Танд ойр

Хүсэлт илгээх