Товч танилцуулга
60 гаруй жилийн түүхтэй HAGS үйлдвэр нь бүтээгдэхүүний загварыг Швед улсад боловсруулж, Польш улсад чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг. Бид хүүхдийн тоглоомын талбайг EN стандартын дагуу суурьлуулах ба борлуулалтын дараах үйлчилгээг тогтмол үзүүлж ажилладаг. HAGS үйлдвэр нь олон улсын зах зээл дээр тэргүүлэгч АНУ-ын PlayPower корпорацийн бүтцэд хамаардаг. PlayPower нь дотор болон задгай талбайн хүүхдийн тоглоомын шийдлүүд санал болгохын зэрэгцээ гадна талбайн тохижилтын төрөл бүрийн тоног төхөөрөмж (спорт, фитнес, сүүдрэвч, ширээ, сандал) нийлүүлдэг.