card

EnSol литий-ион цэнэг хураагуур

EnSol литий-ион цэнэг хураагуур нь агуулахын тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг 50 хүртэл хувиар бууруулна. Хар тугалган цэнэг хураагууртай харьцуулахад цэнэглэх хугацаа маш богино, засвар үйлчилгээ шаардахгүй, ашиглалтын хугацаа урт гэх мэт олон давуу талтай. Олон улсын томоохон байгууллагууд улам ихээр литий-ион цэнэг хураагуур сонгох болсон нь энэхүү технологи бодит хэмнэлт авчирдагтай нягт холбоотой.

Товч танилцуулга

EnSol үйлдвэр нь агуулахын тоног төхөөрөмжид зориулсан литий-ион цэнэг хураагуур үйлдвэрлэдэг. Бид бодит хэмнэлт авчрах литий-ион цэнэг хураагуураас гадна түүнийг удирдах ухаалаг систем үйлчлүүлэгчиддээ санал болгодог. Манай бүтээгдэхүүн танай байгууллагад дараах давуу талуудыг авчирна:
1. Үйлчилгээ шаардахгүй;
2. -30 - +50 хэмд ажиллана;
3. хар тугалган цэнэг хураагууртай харьцуулахад 2-3 дахин урт настай (3000-5000 цикл);
4. Ой санамжгүй;
5. Хорт хаягдал болон дэлбэрэлтийн аюулгүйн орчны шаардлага тавигдахгүй;
6. Ашиглаагүй үеийн цэнэг алдалт бага;
7. Аюулгүй ба байгаль орчинд ээлтэй;
8. 3-5 жилийн баталгаат хугацаатай.
Товч танилцуулга
EnSol Frost хүйтэн агуулахад зориулсан литий-ион цэнэг хураагуурын шийдэл

EnSol Frost хүйтэн агуулахад зориулсан литий-ион цэнэг хураагуурын шийдэл

EnSol Frost нь байгаль орчинд ээлтэй, хүйтэн нөхцөлд ажиллахад зориулагдсан литий-ион цэнэг хураагуурын шийдэл юм. -30 хүртэл хэмийн агуулахад ажиллах ба цэнэглэх боломжтой. Хүйтэн нөхцөлд нийт багтаамжийнхаа ердөө 5 хувийг алддаг. Хүнсний болон бусад хүйтэн агуулахад ашиглахад нэн тохиромжтой.

Хүсэлт илгээх